Хангарьд клубийн нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн

Хангарьд клубийн нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд ТАНА ЭРДЭНЭ багийн тамирчид U10–U12 насны ангилалд амжилттай оролцож, бахдам амжилтаар дүүрэн сайхан өдрийг бүтээлээ.
ЭРЭГТЭЙ БАГ
Алтан медаль — Тана 3
Мөнгөн медаль — Тана 2
Хүрэл медаль — Тана 1
ТЭМЦЭЭНИЙ MVP
Тана 3 багийн тамирчин — Н. Хантүшиг
Бяцхан тамирчдын маань хичээл зүтгэл, ур чадвар, багийн нэгдэл, ялалтын төлөөх тэмүүлэл нь энэхүү амжилтаар илэрлээ. Манай клубийн гурван баг шагналын тавцанд хамтдаа зогссон нь бидний хувьд бахархлаар байлаа.
Тамирчдынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг багш, дасгалжуулагчид болон үргэлж дэмжиж байдаг эрхэм эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилт, олон сайхан ялалт, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!
3 2 1 ТАНА ЭРДЭНЭ



Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та эхний сэтгэгдэл үлдээнэ үү!